Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник, технологи нэвтэрч хөгжихийн зэрэгцээ цацрагийн үүсгүүр ба ионжсон цацрагийг ашигласан оношилгоо-эмчилгээний тоног төхөөрөмж эрс олширч, төрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан анагаахын физикч мэргэжилтний эрэлт өндөр байна. Иймд “Анагаахын физикч” бэлтгэх бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурлаа. Тус хамтарсан хөтөлбөрийг АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, МУИС-ийн Инженер, технологийн сургууль хамтран хэрэгжүүлнэ.
АШУҮИС нь МУБИС-тай хамтарсан “Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй” хөтөлбөр, ХААИС-тай хамтарсан “Уламжлалт анагаахын эмийн ургамал судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.

