Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 08.30-16.00 цагийн хооронд Оюутны соёлын төвд зохион байгуулагдах тул та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ удаагийн Эрдмийн чуулганд 700 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” илтгэлийн эмхэтгэл, шилдэг эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж багш судлаачдын хүртээл болж байна.
Мөн 2024 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд Хариуцлагатай зохиогч, Нэгдүгээр зохиогч, Хамтарсан зохиогчоор бүтээл хэвлүүлсэн судлаачдад бүтээлийн урамшуулал олгох, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2025 оноос хэрэгжүүлэх судалгааны төслийн удирдагчдад батламж гардуулах, АШУҮИС-ийн докторын дараах судлаачид батламж олгох, ахисан түвшний сургалтад суралцагчдад АШУҮИС-ийн Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгохоос гадна “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” эрдэм шинжилгээний хуралд ТЭРГҮҮН байр, ДЭД байр эзэлсэн судлаачдад шагнал гардуулна.
Эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулна.
Урилгад хавсаргасан QR кодыг уншуулж болон энд дарж хурлын хөтөлбөртэй танилцана уу.