“ИХ СУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЫН ЭРЭМБЭ, ДОКТОРЫН ДАРААХ ХӨТӨЛБӨР: ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Монгол Улсын Боловсролын яамны Дээд боловсролын газрын санаачилгаар төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд “ИХ СУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЫН ЭРЭМБЭ, ДОКТОРЫН ДАРААХ ХӨТӨЛБӨР: ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2025-04-22-ны өдөр зохион байгуулах тул АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, эмнэлэг, хүрээлэн, төвийн удирдлагууд, тэнхимийн эрхлэгч та бүгдийг оролцохыг урьж байна.

Хэзээ: 2025.04.22-ны өдрийн 09:00-13.00 цаг

Хаана: АШУҮИС-ийн төв байр, 111 тоот хурлын танхимд

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Ажлын хэсэг

Хамрах хүрээ: Төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд

Хөтөлбөрийг эндээс харна уу http://qrco.de/bfueTV