ЭРДМИЙН ЧУУЛГАН – 67 БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 67” Био-Анагаахын салбар хуралдаан 2025.04.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Био-Анагаахын салбар хуралдаан Докторант, Магистрант, Багш судлаачдын гэсэн 3 хэсэгт нийт 15 үндсэн илтгэл, 3 зочин илтгэл танилцуулагдаж, хуралдааны үйл ажиллагаанд нийт 150 гаруй судлаач, эрдэмтэн багш, магистрант, докторант, оюутан залуус оролцлоо.

Хуралдаанд АШУҮИС-ийн удирдлагууд оролцож, ректор АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж мэндчилгээ дэвшүүллээ.

Зочин илтгэгчээр МУБИС, Боловсрол судлалын сургуулийн захирал, Доктор, профессор Д.Мөнхжаргал “Суралцахуйн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад андрогогийн зарчмуудыг хэрэглэх нь”, ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, Доктор, профессор, С.Цолмон “Эзэн Чингис хаан-Мянганы суут хүн”, АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн багш, АУ-ы доктор, НЭМУ-ы доктор Г.Дариймаа “Effect of environmental tobacco smoke on formation of oral pigmentation: systematic review and meta-analysis” нар оролцож, илтгэл танилцуулав.

ЭРДМИЙН ЧУУЛГАН 67” БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААНЫ ШИЛДЭГ АМАН ИЛТГЭЛЭЭР:

Тэргүүн байр: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхимийн докторант П.Мягмарсүрэн “ АЗОСПЕРМИЙН ҮЕД ЭД СУДЛАЛЫН АРГААР ТӨМСӨГ ДЭХ СПЕРМАТОГЕНЕЗЫГ ҮНЭЛЖ, ЭР БЭЛГИЙН ЭС АВАХ МЭС АЖИЛБАРЫН ҮР ДҮНТЭЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮН”

Дэд байр: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхимийн багш С.Оюунгэрэл “ЭЛЕКТРОН ТАМХИНЫ НӨЛӨӨГӨӨР ҮҮСЭХ ТУРШИЛТЫН АМЬТНЫ ЗАН ТӨРХ, БРОНХАЛЬВЕОЛЫН ЛАВАЖЫН ШИНЖИЛГЭЭ БОЛОН УУШГИНЫ БҮТЦИЙН ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН”

Гутгаар байр: АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхимийн багш Д.Нямсүрэндэжид “АЛЛОКСАНЫ ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХУЛГАНЫ НОЙР БУЛЧИРХАЙН ЭДИЙН БҮТЦЭД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДАЛСАН ДҮН”

ЭРДМИЙН ЧУУЛГАН 67” БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААНЫ ШИЛДЭГ ХАНЫН ИЛТГЭЛЭЭР:

АУ-ы магистр М.Номундарь “БИОИНФОРМАТИКИЙН АНАЛИЗААР ЗАРИМ ХАВДРЫН ҮЕД ИЛРЭХ УРТ КОДЛОГДООГҮЙ РНХ БОЛОН БОЛОМЖИТ БИОМАРКЕРИЙГ ИЛРҮҮЛЭХ НЬ” нар тус тус шалгарлаа.

БИО-АНАГААХЫН СУРГУУЛИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ШИНЭ СУРАХ БИЧГЭЭР:

Эмгэг судлал, Шүүх эмнэлэг тэнхимийн “Өвчний эмгэг судлалын үндэс” сурах бичиг

БИО-АНАГААХЫН СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ БҮТЭЭЛЭЭР

Нэгдүгээр зохиогчийн төрөлд: Анатомийн тэнхимийн багш Д.Нямсүрэндэжид нарын бүтээл:

Antidiabetic activity of Inonotus obliquus water extract in alloxan-induced diabetic mice. Journal of Complementary and Integrative Medicine. 2024 Dec 1;21(4):472-80. Citescore: 3.1

Хариуцлагатай зохиогчийн төрөлд Биохимийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Мөнхцэцэг, Био-Анагаахын хүрээлэнгийн захирал, БАСХСХ-ийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Баттогтох нарын бүтээл:

In vitro and in vivo investigation of the biological action of xylooligosaccharides derived from industrial waste. Food Sci Nutr. 2024 Aug 13;12(10):7877-7884. doi: 10.1002/fsn3.4391. PMID: 39479607; PMCID: PMC11521651. Citescore: 7.4 өгүүлэл тус тус шалгарлаа.

БИО-АНАГААХЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ГРАНТЫН ЭЗДЭЭР: Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн багш Ч.Наранцог “Метаболизмын шалтгаант хепатостеатозтой элэгний эсийн нөхөн төлжилтийг BALB/c хулганы загвар дээр судлах нь”, Э.Мөнхсоёл АУ-ы доктор, Ахлах багш, Физиологийн тэнхим БАС, ЭША, Тархи судлалын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн “Морин хуур хөгжмийн аялгууны тархины бүтцэд үзүүлэх нөлөө” төслүүд шалгарлаа.

Био-Анагаахын салбар хуралдааныг Монгол улсын Ардын багш, Гавьяат багш, БУ-ы доктор, профессор, А.Гүрбадам, АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан, АУ-ы доктор, профессор Ж.Мөнхцэцэг, АУ-ы доктор, дэд профессор Ч.Баттогтох, АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү нар тус тус удирдан явууллаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд АУ-ы доктор, профессор Ж.Сарантуяа, АУ-ы доктор, профессор М.Мөнхзол, АУ-ы доктор, дэд профессор Д. Шинэ-Од, АУ-ы доктор, дэд профессор Х.Батбаяр, АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан нар ажиллав.

Био-Анагаахын сургуулийн захирлын нэрэмжит грант- 2024-ийн эзэн АУ-ы доктор О.Эрдэнэзаяа “Лейкемийн эсийг үхүүлэх апигенин-7-О-глюкозидын үйлдлийн судалгаа”, АУ-ы доктор Э.Уугангэрэл “Далийн ягаан ургамлын биологийн идэвхт бүрэлдэхүүнийг тодорхойлох судалгаа” нар тайлан илтгэлээ танилцуулав.

Био-Анагаахын сургуулийн 2024-2025 онд докторын зэрэг хамгаалсан болон шинээр ажилд орсон шинэ эрдэмтэн, багш нарыг танилцуулав.

Био-Анагаахын салбар хуралдааныг Итгэл эрүүл мэнд, Нахиа, Бона Вита, Денкфарм, Мөнхийн тун компаниуд ивээж тэтгэж, доктор профессор Э.Баярмаа эрхлэгчтэй Эмгэг судлал, Шүүх эмнэлэг тэнхим, доктор Б.Номундарь эрхлэгчтэй Эмгэг физиологийн тэнхимийн хамт олон амжилттай зохион байгууллаа.