АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Био-Анаахын сургуулийн захирал Г.Дарамбазар, Цахим хөгжил, маркетингийн газрын дарга А.Аварзэд нар Тяньжины их сургуулийн урилгаар зочилж, Тяньжин их сургуулийн дэд ерөнхийлөгч Мин Дон, Анагаах ухааны сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Зэню Ли, Анагаах ухааны сургуулийн захирал Ван Лян, Эмзүйн шинжлэх ухаан, технологийн сургуулийн захирал Сиан Лиу, Байгалын шинжлэх ухааны сургуулийн захирал Анна Киао нар болон бусад удирдлагуудтай уулзаж Био-Анагаах ухаан, био-анагаахын инженерчлэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, багш солилцох, суурь судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэх, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Мөн Yimai Artificial Intelligence Medical Technology болон БНХАУ-д сургалтын симуляцийн чиглэлээр тэргүүлэгч компани болох Tellyes компаниудаар зочилж, эрүүл мэндийн багаж хэрэгсэлтэй танилцаж, хиймэл оюун ухаантай робот, симулятортой танилцаж, уг үйлдвэрүүдэд оюутны танилцах дадлага хийхээр тохиролцлоо.
Тяньжины их сургууль нь QS World University Rankings (2024)-аар Дэлхийн топ 250-д багтдаг, ARWU (Академик Ranking)-аар Хятадын шилдэг 10 их сургуулиудын нэг бөгөөд Анагаах ухааны сургууль нь хүний их эмчээс гадна био-анагаахын инженерчлэл (БНХАУ-д 2-рт эрэмбэлэгддэг), анагаахын ухаалаг инженерчлэл (БНХАУ-д 1-рт эрэмбэлэгддэг) хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, эрүүл мэндийн технологи, инновацийн чиглэлээр тэргүүлэх сургууль юм.







