Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 21, 27-ны өдрүүдэд АШУҮИС-ийн багш, МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, Эм зүй, Сувилахуйн сургууль, Нүүр ам судлалын сургуулийн нийт багш, ажилчид, Нүүр ам судлалын төв эмнэлгийн эмч, сувилагч нар, ёс зүйн дэд хорооны гишүүд оролцон амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль түүний хэрэгжилт, ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх нь дэд сэдвүүдийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэг явуулав.
Хамтран ажилласан Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүнд талархал илэрхийлье.


