АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг үйл ажиллагааны үеэр гахай дээр элэг, ходоод тайрах туршилтын мэс заслыг хийж үзүүллээ. АШУҮИС нь чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах суралцагчид мэс заслын эмчилгээний арга техник, инноваци, тоног төхөөрөмж ялангуяа эрхтэн шилжүүлэх мэс заслын өмнөх туршилтын мэс заслыг амьтан дээр хийж дадлагажуулах ажлын энэ хүрээнд “Туршилтын мэс заслын төв”-ийг нээж байгааг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцоллоо.
Амьтны туршилтын мэс заслын төв үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр оюутнуудад мэс заслын хичээлийн сургалтыг дуураймал орчинд дадлагажуулах, мэс засалч эмч болохоор суралцаж буй резидент эмч нар болон залуу эмч нарыг туршилтын амьтанд сургаж дадлагажуулсанаар ур чадвартай мэс заслын эмч мэргэжилтнүүийг бэлтгэн гаргах боломж бүрдэх юм.




