АШУҮИС-ИЙН МОНГОЛ -ЯПОНЫ ЭМНЭЛЭГ ГЭМТЛИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлэх үйлчилгээг эхлүүлэх, энэ чиглэлд мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол-Японы эмнэлэгт Гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр 24 цагаар үзүүлэх боломж бүрдлээ.