Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь “Хэл засал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/179 тоот Ректорын тушаалаар баталж, 2025-2026 оны хичээлийн жилээс анхны элсэлтийг авах бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Хэл засал” хөтөлбөрт хичээл заах багш нарыг бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Багш бэлтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, Г.Ганцацрал, Э.Золзаяа нар шалгарч, 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд сургахаар боллоо.
Япон улсад суралцах болсон багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.




