Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүд, АШУҮИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт дэд сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн багш, ШУ-ны доктор, профессор, МУ-ын гавьяат багш Ш.Батсүх, АШУҮИС-ийн багш, МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрдмийн сургуулийн нийт багш, ажилчид, ёс зүйн дэд хорооны гишүүд оролцон амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль түүний хэрэгжилт, ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх нь дэд сэдвүүдийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэг явуулав.
Хамтран ажилласан Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүдэд талархал илэрхийлье.




