АШУҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, БҮТЭЭЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шинжлэх ухаан технологийн газраас АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх, бүтээлийн тоог нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөөний хэлэлцүүлэг 2025 оны 03-р сарын 12-ны өдөр зохион байгуулж, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, газар нэгжийн дарга нар, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлууд, секторын эрхлэгч нар, Эмнэлгүүдийн захирлууд, эрдэм шинжилгээ хариуцсан нэгжийн удирдлагууд оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулж, гадаад дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, салбар дундын судалгааны баг байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, багш судлаачдыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнгээр олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэх бүтээлийн тоог нэмэгдүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлээр санал асуулга авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.