АШУҮИС ЯПОН УЛСЫН КЮҮШҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Япон улсын Кюүшү их сургуулийн сувилахуйн тэнхимийн доктор, профессор Наоко Хикита болон холбогдох мэргэжилтнүүд уулзлаа..

Оюутан солилцооны хөтөлбөрийг өвөл болон зуны амралтаар 14 хоногийн турш Япон оюутнууд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд, АШУҮИС-ийн оюутнууд Япон улсын Кюүшү их сургуулиудад тус тус дадлага хийнэ.

Эхний ээлжийн оюутан солилцооны хөтөлбөр нь 2025 оны 08 дугаар сард Япон улсын Кюүшү их сургуулийн оюутнууд АШУҮИС-д ирж дадлага хийхээр боллоо.