АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” САЛБАР ХУРАЛДААНУУД 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД, НЭГДСЭН ХУРАЛДААН 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” САЛБАР ХУРАЛДААНУУД 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД, НЭГДСЭН ХУРАЛДААН 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдаанд зочин илтгэлүүд, салбар хуралдааны шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж, АШУҮИС-ийн 2024 оны “Шилдэг судлаач”-ийг шалгаруулах, 2024 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор бүтээл хэвлүүлсэн багш судлаачдад бүтээлийн урамшуулал, батламж олгох, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2025 оноос хэрэгжүүлэх судалгааны төслийн удирдагчдад батламж гардуулах, АШУҮИС-ийн докторын дараах судлаачид батламж олгох, ахисан түвшний сургалтад суралцагчдад АШУҮИС-ийн ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгохоос гадна “Эрдмийн чуулган-67” эрдэм шинжилгээний хуралд ТЭРГҮҮН байр, ДЭД байр эзэлсэн судлаачдад шагнал гардуулна.

Нэгдсэн хуралдаанд зориулан “Эрдмийн чуулган-67” эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл болон салбарын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, багш судлаачдын хүртээл болно.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Илтгэлийн хураангуйг хүлээн авах холбоос:

https://forms.gle/nr8Yy4K1PKGAcWPU9

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага харах холбоос:

https://drive.google.com/…/12v…/view…

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” Илтгэлийн эмхэтгэлийг үзэх холбоос:

https://drive.google.com/…/1K…/view…