“ДОТОР ӨВЧНИЙГ ШИНЖЛЭН СУДЛАХУЙ – 80” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн “Дотор өвчнийг шинжлэн судлах тэнхим” үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Дотрын тэнхимийн анхны монгол эрхлэгч асан Академич, Гавьяат эмч Б.Рагчаагийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан дотор өвчин судлалын орчин үеийн судалгаа, эрдэм шинжилгээний ололт дэвшил, инноваци, тэдгээрийн хэрэглээг таниулах зорилготой “ДОТОР ӨВЧНИЙГ ШИНЖЛЭН СУДЛАХУЙ – 80” эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг урьж байна. Шилдэг өгүүлэлүүдийг амаар илтгэх бөгөөд хуралд ирүүлсэн бүх өгүүлэл Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэгдэнэ.

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургууль

Хаана: АШУҮИС-ийн, Оюутны соёлын төв

Хэзээ: 2025 оны 3-р сарын 21-ны өдөр 9 цагаас

Өгүүлэл хүлээн авах хаяг:

sarantuya.gi@mnums.edu.mn хаягаар хүлээн авна. Холбогдох утас: 88084119

Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:

• Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлийн шаардлагад нийцсэн байна.

Өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 3-р сарын 10-ны өдрийн 18:00 цаг

Бүртгэлийн хураамж:

• 40.000 ₮ (ХААН 5029347795 Г.Сарантуяа ) Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар