Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүд, АШУҮИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, АШУҮИС-ийн Ёс зүйн хороотой хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль түүний хэрэгжилт, ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх нь дэд сэдвүүдийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэг явууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Ёс зүйн хорооны ажлын албаны гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат, Ёс зүйн хорооны ажлын албаны дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин, АШУҮИС-ийн багш, МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж болон АШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүд болон ёс зүйн хорооны гишүүд оролцлоо.
Хамтран ажилласан Монгол улсын Ёс зүйн хороо, төрийн албаны зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлье.

