Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 186 дугаар зарилгаар
“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ЦОЛООР:
ЛҮНДЭГИЙН ГАНБОЛД -АУС-ийн Яаралтай тусламж мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол улсын төрийн соёрхолт, Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлгийн багийн ахлагч, зөвлөх эмч, МАУА-н гишүүн, АУ-ны доктор, профессор,
“АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР:
СҮХЭЭГИЙН МӨНХБАТ – АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн эрхлэгч, Эм зүйн ухааны доктор, дэд профессор,
ЧОЙСҮРЭНЖАВЫН НАРАНДЭЛГЭР – АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн сувилагч,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН ШАГНАЛ”-ААР:
ЭРХЭМБААТАРЫН МӨНХСОЁЛ -АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор шагнагдлаа.
Эрхэм профессор, багш, сувилагч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.