Эмнэлзүйн ур чадварын төв нь мэргэшил олгох сургалтын суурь болох ба оюутнууд гардан үйлдлийн ур чадварыг бүрэн эзэмшиж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэх юм.
Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв нь бие даасан 2000 мкв талбай бүхий 3 дэд төвтэй Үүнд:
1. Мэс засал, яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлалын нэгдсэн дэд төв
2. Эх барих эмэгтэйчүүдийн дэд төв
3. Дотрын өвчин судлал, нүд судлал, чих хамар хоолой судлал, хүүхдийн анагаах ухааны нэгдсэн дэд төв багтана.
Эмнэлзүйн ур чадварын төвийн Мэс заслын хэсэг нь хагалгааны 2 өрөө,туршилтын амьтан дээр хагалгаа хийх 1 өрөөтэй. Хагалгааны өрөөнүүдэд нээлттэй хагалгаа болон дурангийн хагалгааны дадлага ажлыг гүйцэтгэж, 7 хоногт 1 удаа 5,6-р дамжааны оюутнууд багшийн удирдлага дор амьтанд мэс засал хийж ур чадвараа дээшлүүлэнэ.
Яаралтай түргэн тусламжийн хэсэг нь суралцагсдыг анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багас хэрэгслээр ханган амилуулах суурь тусламж болон лавшруулсан суурь тусламж зэрэг гардан үйлдлийн чадваруудыг бүрэн эзэмшүүлэх боломжийг бүрдүүллээ.
Эмнэлзүйн ур чадварын төвийн Эх барих эмэгтэйчүүдийн төв нь жирэмсэн эмэгтэйн үзлэгийн өрөө, ургийн эхо, ургийн монитор болон төрөлт удирдах хэсэг, эмгэг жирэмсэн, эмгэг төрөлт зэрэг бүх төрлийн муляж, багаж тоног төхөөрөмжөөр хангагдан оюутан суралцагчдад эх барих эмэгтэйчүүдийн ур чадварыг, хүүхдийн анагаах ухааны хэсэг нь нярай ,бага насны хүүхдийн өвчлөл болон амь тэнссэн үеийн тусламж, сэхээн амьдруулалт, амьсгал дэмжих зэрэг чадваруудыг эзэмшүүлэх ба нүд судлал, дотрын өвчин судлал, чих хамар хоолой судлал, гэмтэл согог судлалын мэдлэг олгох ур чадварын хэсгүүдийг иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр тохижууллаа.