Анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хуралдаанаар:
Докторант МУРАТ овогтой ШАМСИЯ туурвисан “ХҮҮХДИЙН НҮДНИЙ БОЛРЫН ЦАЙЛТЫН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛД” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт боллоо.
Удирдагч: АШУ-ны доктор, профессор Д.Уранчимэг
АУ-ны доктор, профессор Г.Даваа
Зөвлөх: АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа
Докторант ЦЭДЭНДАМБА овогтой НАРАНЧИМЭГИЙН туурвисан “НЯРАЙН Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ, НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛ, ЭМЧИЛГЭЭ БА СЭРГИЙЛЭЛТ” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт боллоо.
Удирдагч: АУ-ны доктор, профессор З.Гэрэлмаа
АУ-ны доктор, дэд профессор Н.Одонгуа
Зөвлөх: АУ-ны доктор, профессор Р.Отгонбаяр
Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!