Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар докторант Жао Шуан Чуан (Zhao Shuang Quan), Инлүн (Ying Long) нар Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
АУ-ны доктор Жао Шуан Чуан (Zhao Shuang Quan)-н туурвисан “Хөх-I” уламжлалт эмийн хөхний булчирхайн гиперплазид үзүүлэх нөлөө” нэг сэдэвт бүтээл:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
АУ-ны доктор, дэд профессор Т.Алимаа
АУ-ны доктор, дэд профессор Ж.Жамбалдорж
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ
АУ-ны доктор, дэд профессор Б.Дэжидмаа
АУ-ны доктор Инлүн (Ying Long)-н туурвисан “Уламжлалт “Ран агар-8” жорын гуурсан хоолойн багтрааны эсрэг нөлөө” нэг сэдэвт бүтээл:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ
АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
АУ-ны доктор Ц.Маналжав
Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!