Монгол улсад Микробиологийн тэнхим байгуулагдсан түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Анагаах ухааны их сургууль, Хөдөө ах ахуйн их сургууль, Монгол улсын их сургуулийн хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ – МИКРОБИОЛОГИ – 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Хурлын үйл ажиллагааг нээж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөх О. Энхзул, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэл, АШУҮИС-ийн ректор, профессор Б. Дамдиндорж, МУИС-ийн ректор, профессор Б. Баасансүх нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. МУИС-ийн дэд профессор Д. Түмэнжаргал , ХААИС-ийн профессор, ШУ-ны доктор Ч.Тунгалаг, АШУҮИС-ийн дэд профессор Ч.Баттогтох нар тус тус микробиологийн тэнхмийн түүх, уламжлал,шинэчлэлийн талаар түүх өгүүллээ. Мөн түүнчлэн Япон, БНХАУ, Сингапур, БНСУ, Оросын Холбооны улсын эрдэмтэд болон Монгол улсын нийт 24 судлаач эрдэмтэд судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.
АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн хамт олон, үе үеийн эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчид, судлаач, төгсөгчид, мэргэжилтэн та бүхэнд түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.