УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн докторант Жин Ган (БНХАУ) “Гэмтлээс үүссэн өвдөгний үений остеоартритын эмгэг загварт Сэндэн-4 тангийн үзүүлэх үйлдлийн механизм”, докторант Түвшин (БНХАУ) “Туршилтын амьтанд ретиний хүчлээр үүсгэсэн ясны сийрэгжилтийн эмгэг загварт Жонш-4 найрлагын үзүүлэх нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын (Ph.D) зэргээ амжилттай хамгааллаа. Судлаач Жинган нар нь туршилтын амьтанд мэс заслын аргаар өвдөгний үенд остеоартритын эмгэг загвар үүсгэн Сэндэн-4 тангийн үзүүлэх нөлөөг орчин үеийн эм судлал, эсийн молекулын аргуудаар судлан үр дүнг нотолгоожуулсан. Түвшингийн судалгаагаар Жонш-4 найрлагын талаар сурвалж судлалын хүрээнд харьцуулан тодруулж, туршилтын амьтанд ретиний хүчлээр үүсгэсэн ясны сийрэгжилтийн эмгэг загварт тухайн жор найралтын үйлдлийн механизмыг тогтоосон байдлыг хамгаалуулах зөвлөлийн гишүүд өндрөөр үнэллээ.

УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар докторын зэргээ хамгаалсан эрдэмтдэд хамгаалсан сэдвээ цаашид гүнзгийрүүлэн судалж УАУ эмнэлзүйн практикт хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүслээ.