АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн хамт олон Япон улсын нүүр амны эрүүл ахуйч, Жайка Олон Улсын байгууллагын сайн дурын ажилтан Maki Aoki, Монгол улсын НШЭНТ-ийн орлогч дарга, АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн ангийн 2014 оны төгсөгч Б.Эрдэнэсайхан нарыг урьж “Нүүр амны эрүүл ахуйч”-ийн I, II, III дамжааны оюутнуудтай “Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлийн тухай” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Maki Aoki оюутнуудад хэлсэн үгэндээ шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжилтэн бол “Нүүр амны эрүүл ахуйч” бөгөөд Монгол улсад бэлтгэгдсэн боловсон хүчний тоог Япон улсынхтай харьцуулахад 1000 дахин цөөн байна. Харин Монгол улсын шүд цоорох өвчний тархалт Япон улсаас 3 дахин их байгаа тул мэргэжилдээ үнэнч, тууштай ажилласнаар улсынхаа ирээдүйд асар их хувь нэмэр оруулах болно хэмээн онцоллоо.
2014 оны төгсөгч Б.Эрдэнэсайхан оюутнуудад “Хамтдаа мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, Монгол улсын иргэн бүрийг эрүүл шүдтэй байлгахын төлөө хичээцгээе” хэмээн уриалсан нь оюутнуудад урам зориг, итгэл төрүүлсэн уулзалт боллоо.