АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газар, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоотой /AMSA-MONGOLIA/ хамтран АШУҮИС-ийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР“-ийн Үлгэрлэгч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд “БОЛОВСРОЛЫН ҮНЭ ЦЭН” уран илтгэлийн тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
АШУҮИС-д Хүний их эмч мэргэжлээр Өвөр монголын өөртөө засах орноос элсэн суралцаж буй 1-р дамжааны 111-р хэсгийн оюутан Номин (NaoMing Liu) зочин илтгэгчээр оролцож өөрийн мэргэжил сонголт болон талархлын сэтгэгдлээ хуваалцаж мэндчилгээ дэвшүүллээ.
Тус тэмцээн нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 1-6 дамжааны оюутнуудын дунд Анагаах ухаан ба миний мэргэжил, Миний мэргэжил ба миний сонголт дэд сэдвүүдийн хүрээнд 2 үе шаттай зохион байгуулагдлаа. II шатны шилдэг 30 илтгэгч тус бүрт гарын бэлэг болон цахим батламжийг олгов.
Оюутнууд чөлөөт сэтгэлгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөж тэргүүн байрт АУС-ийн 5-р дамжааны оюутан, илтгэгч И.Нямдаваа, дэд байрт БАС-ийн 1-р дамжааны оюутан, илтгэгч Б.Намуун-Эрдэнэ, гутгаар байрт БАС-ийн 2-р дамжааны оюутан, илтгэгч Б.Батхангай, тусгай байрт НЭМС-ийн 3-р дамжааны оюутан, илтгэгч Б.Бат-Ундрал нар тус тус шалгарсан ба шилдэг оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Хамтран ажилласан Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны /AMSA-MONGOLIA/ нийт гишүүддээ болон эрхэм хүндэт шүүгчид, оролцогчид, идэвхтэй оролцсон нийт оюутан залуустаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!