Монгол улсад Анагаах ухааны боловсролын салбар үүсч хөгжсөн цагаас хойш өдгөө хүртэл хөгжил дэвшлийг эрэлхийлж ирсэн билээ. АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимд 2018-2024 оноос Улаанбаатар Пьес Авение, Олон улсын Ротаричууддаа хамтран Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламж, төрөлт удирдах, хэвлийн болон дурангийн мэс заслын ур чадварыг сайжруулах чиглэлээр 2 үе шаттай 610 сая гаруй 20 нэр төрлийн 54ш симулятор, муляж бүхийй ур чадварын төвийг өргөтгөн шинэчилж байна. Өдгөө энэхүү сургалтын төвийн түшиглэн Монгол улсын 21 аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, резидент эмч, эх баригч, хүний их эмчийн 3,4,5,6-р дамжааны давхардсан тоогоор 3000 гаруй суралцагчдад энэхүү ур чадварын төвд тасралтгүй суралцаж байна. Энэхүү үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, Профессор Б.Дамдиндорж, АУС-ийн захирал, Профессор Я. Энхтөр, Улаанбаатар Пьес Авение ротаригийн ерөнхийлөгч асан Б. Чимэдлхам, төсөл хариуцсан удирдагч Д. Гантулга, ЭБЭСТ-ийн эрхлэгч дэд профессор Б. Болорчимэг, тэнхимийн хамт олон, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын дарга, зөвлөх эмч, сургалт хариуцсан мэргэжилтэн, резидент эмч, оюутны төлөөлөл оролцлоо.
АШУҮИС-ийн АУС-ийн зүгээс Хүний их эмчээр суралцаж буй суралцагчдад буюу төгсөлтийн өмнөх, дараах, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эх баригчийг чадавхжуулахад энэхүү төв ихээхэн хувь нэмрээ оруулна. Та бүгдийг бидэнтэй хамтран анагаах ухааны боловсрол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархалаа илэрхийлье.
Цаашид та бүгдийн ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.