“БИД МОНГОЛООРОО БАХАРХДАГ” ТАНИН МЭДЭХҮЙН УРАЛДААНТ ТЭМЦЭЭН 10 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим “Монголын түүх, соёл ёс заншил” хичээлийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Бид Монголоороо бахархдаг” танин мэдэхүйн тэмцээнийг 10 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. ЭМНАНУТ-ийн багш нар нээлттэй хичээлийг хичээл хоорондын интеграцийг нэмэгдүүлэх болон илүү шинэлэг арга барилаар зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаагийн нэг нь энэ удаагийн бататгах хичээлийн хүрээнд зохион байгуулж буй танин мэдэхүйн тэмцээн байлаа. Энэхүү тэмцээн нь оюутнуудад монголын түүх соёлын мэдлэгээ бататгах, багаар хамтран ажиллах, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадварт суралцахын зэрэгцээ бие биенээсээ суралцах, өөрсдийн мэдлэгийн түвшингээ үнэлэх боломж олгодог.

Тэмцээнд ЭМСБД-ны 18 хэсгээс тус бүр 5 гишүүнтэй 10 баг, үзэгчдээс тус бүр 3 гишүүнтэй 6 баг амжилттай өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байранд ЭМСБД-ны 119р хэсгийн Б.Мишээл, дэд байранд 120,121р хэсгийн П.Тэмүүжин, гутгаар байранд Эрүүл мэндийн нийгмийн ажилтны 1-р дамжааны Д.Бадмаараг, үзэгчдийн дундах тэмцээнд 113.114р хэсгийн П.Цээмаа ахлагчтай багууд шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон 4 багийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан ОХУГ-ын хамт олон, соёлын төвийн эрхлэгч Д.Цогтсайхан, бидний үйл ажиллагааг дэмжсэн НЭМС-ийн захиргаа болон ЭМНАНУТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.