АШУҮИС-Д CHINA MEDICAL UNIVERSITY-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЖ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО.

Бүс ба Зам Олон Улсын Анагаахын Боловсролын Нэгдэл (BRIMEA)-ийн гишүүн их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд China Medical Univversity-ийн Эрүүл мэндийн менежментийн сургуулийн захирал Shi Xin, Их сургуулийн эмнэлгийн дэд захирал Bao Yijun, профессор Li Zhi нар 2024 оны 11 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд АШУҮИС-д зочиллоо. Энэ хүрээнд удирдлага, багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, эрүүл мэндийн мэдээлэл, их өгөгдлийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, боловсрол судлал, мэдрэл судлал, нейросайнсын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн BRIMEA-ийн гишүүн их сургуулиудын хамтран хэрэгжүүлж буй оюутнуудад зориулсан “BRIMEA Cloud class program” анагаахын суурь боловсролын цахим сургалтад АШУҮИС-ийн 98 оюутан үнэ төлбөргүй хамрагдаж эхэллээ.