Оюутан залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” сэдэвт оюутан залуусын чуулга уулзалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Оюутны хөгжлийн төв”-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтад Монгол цэргийн нэгдсэн холбоо, АШУҮИС, ДХИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, оюутан, сонсогчид болон бусад албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Чуулга уулзалтын үеэр эх оронч үзэл, хүмүүжлийн холбогдолтой видео контентуудыг үзүүлж, энхийг сахиулах ажиллагааны тухай илтгэл, лекцийг танилцуулсан ба Хилийн цэргийн музейн үзмэр, “Монгол цэргийн нэгдсэн холбоо нийгэмд танигдсан 10 жил”, Энхийг сахиулагчдын гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус дэлгэн үзүүлэв.
БИД
Эх хэл, өв соёлоо – Эрхэмлэдэг
Эх орон, газар нутагаа – Хамгаалдаг
Элэг нэгт ахан дүүсээ – Хайрладаг
ЭХ ОРОНЧ ИРГЭН БАЙНА.