АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Гандантэгчэнлин Хийд Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэдийг сургах үйлсэд хамтран ажиллахаар тогтлоо.