“ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, СУДАЛГААНД ОРЧИН ҮЕИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДЭМБ-ийн санхүүжилтээр АШУҮИС, БАС, Молекул биологи Удамзүйн тэнхим болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран “Зоонозын халдварын оношилгоо, судалгаанд орчин үеийн Молекул биологийн аргуудыг хэрэглэх нь” сэдэвт онол, практикийн сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад “Орчин үеийн молекул биологи, генетикийн аргууд, ажиллах зарчим, онцлог ба давуу талууд, зоонозын судалгаа шинжилгээнд хэрэглэх нь”, “Эсийн биомолекулуудын

орших үндсэн ухагдхуун, түүнийг оношилгооны бай молекул болгон хэрэглэх нь”, “Бактерийн халдварыг илрүүлэх, эмэнд тэсвэржилт, хоруу шинж чанарыг тодорхойлох,

тандалт судалгаанд ПГУ-ын аргуудыг хэрэглэх нь” зэрэг молекул биологийн дэвшилтэт арга технологи тэдгээрийн онолын талаар нийт 16 цагийн лекц, дэвшилтэт технологийг

ашиглан сорьц боловсруулах, соронзон шүр болон автомат нуклейн хүчил ялгагч машинаар ДНХ, РНХ ялгах, бодит хугацааны ПГУ ашиглан боом, тарваган тахал, холер,

хачигт энцефалит гэх мэт өвчнүүдийн үүсгэгчийг илрүүлэх, үр дүн унших зэрэг сэдвээр 75 цагийн дадлага сургалт явууллаа.

Уг сургалтанд нийслэл, аймгийн ЗӨСТ, ЗӨСҮТ-ийн нийт 60 гаруй лабораторийн эмч, мэргэжилтэн, лаборант нар хамрагдсан. Сургалтыг зохион байгуулснаар орон нутаг дахь ЗӨСТ-д хийгдэх шинжилгээний чанар илүү сайжирч, сорьц тээвэрлэлт багасахаас гадна сургалтанд хамрагдсанаар оролцогчид богино хугацаанд цаг алдалгүй орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан баталгаат шинжилгээний аргаар шинжлэх чадварыг эзэмшлээ.