АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь “СУВИЛАХУЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХЭД СУВИЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” олон улсын анхдугаар хуралдааныг зохион байгуулж сувилахуйн хүний нөөцийн хомсдол, тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал, чанар гэх мэт тулгамдсан асуудлыг талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Монгол улсад Сувилахуйн шинжлэх ухааныг төгөлдөржүүлэн хөгжүүлэх үйлсэд сувилагч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээг бодит жишээ болгон хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Манай улсын хувьд сувилахуйн хүний нөөцийн хомсдол, сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал, шинэ мэргэжилтний сургалтын чанар гэх мэт тулгамдсан олон асуудал байгаа билээ. Эдгээрийг хэлэлцэж, асуудлын зөв гарц, боломжийг хайх, шийдэлд хүрэх нь өнөөдрийн хурлын гол зорилго юм.
Симпозиумд АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Д.Цэрэндагва, Жайка ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч Кавабата Рэйко, АШУҮИС-ийн МЯЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор М. Наранпүрэв, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо , ЭМЯ-ны Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ц. Хандармаа, ЭМЯ-ны Сувилахуй салбар зөвлөлийн дарга Г.Хулан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн Япон улсын Токушима их сургууль, Эхимэ их сургуулийн Сувилахуйн удирдлагын төлөөллүүд хүрэлцэн ирж хуралд оролцсон бөгөөд туршлага судлах, харицлан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүллээ.