Дэлхийн Хятад анагаах ухааны нийгэмлэгийн академик форум , Монгол эмийн тусгай мэргэжлийн зөвлөлийн дөрөвдүгээр хугацааны эрдэм шинжилгээний хурал БНХАУ, Тунялоа хотод 2024 оны 10 сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хуралд АШУҮИС-ийн МАУОУС, Эм зүйн сургуулийн эрдэмтэн профессор багш нар оролцож, эмнэлэг хариуцсан проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга зочин илтгэгчээр
оролцлоо. Өвөр Монголын Үндэсний их сургууль, АШУҮИС хоёрын хамтын ажиллагааны 20 жилийн ой 2025 болно. Энэ хугацаанд төгсөлтийн сургуулийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж БНХАУ-ын 40 гаруй судлаачид Монгол Улсад боловсролын докторын зэрэг хамгаалжээ.