Оюутны урлаг, спортын IV ИХ НААДАМ-д нийт 7 бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болж 700 орчим оюутан залуус оролцож байна.
АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан баг тамирчиддаа амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ.
Баг тамирчид урлаг спортын 5,5 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд 2024 оны 10 сарын 20-г хүртэл үргэлжлэх юм.