МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Х.ДАМДИНЖАВЫН НЭРЭМЖИТ “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЁС ЗҮЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН V ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхий дахинаа Ёс зүйн өдрийг 2024 оны 10 сарын 16-нд “Ёс зүйг чадавхижуулах нь” уриан дор 11 дэх жилдээ тэмдэглэж байна. Тус өдрийг тохиолдуулан Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавын нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын ёс зүйн асуудлууд” онол практикийн V хурлыг ЭМЯ, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, УИХ гишүүн, БСШУ, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун нар дэмжиж ажиллалаа.

Хурлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндагва нар нээв. Хуралд УИХ-ын гишүүн, БСШУ, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал Д.Даваалхам, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, хот хөдөөгийн 42 эрүүл мэндийн байгууллагын 150 эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Хурлыг

Уг хуралд “МУ-ын гавьяат багш Х.Дамдинжавын Анагаах ухааны ёс зүйд оруулсан хувь нэмэр” сэдвээр АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх ёс зүйн асуудал” сэдвээр О.Саранчулуун нар зочин илтгэл хэлэлцүүлэв. Мөн Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавын гэр бүлийг төлөөлж охин Д.Содбилэг мэндчилгээ дэвшүүлэв.

Хуралд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Судалгааны ёс зүй” гэсэн чиглэлээр нийт 20 илтгэл илтгэл хэлэлцүүллээ.