УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, докторант У.Номин-Эрдэнэ, ӨМӨЗО-ны судлаач Чимэг (QIMEG) нар Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

1. АУ-ны доктор Уламбаяр овогтой Номин-Эрдэнийн туурвисан “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн нэг сэдэвт бүтээл

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АУ-ны доктор В.Энхтуяа

АУ-ны доктор, дэд профессор Б.Лагшмаа

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:

АУ-ны доктор, профессор Г.Батбаатар

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

Академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд

АУ-ны доктор, дэд профессор Ц.Сарнай

2. АУ-ны доктор ЧИМЭГ (QIMEG)-ийн туурвисан “Дармо мааранба Лувсанчойдогийн намтар, анагаах ухааны зарим гар бичмэл судрын эх бичгийн судалгаа” нэг сэдэвт бүтээл

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва

Академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд

Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:

ТШУ-ны доктор, профессор Л.Тэрбиш

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

АУ-ны доктор, профессор Д.Шагдарсүрэн

ХБУ-ны доктор, профессор Д.Наранцэцэг

Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.