ЭРДМИЙН ЦОЛ ХҮРТСЭН ЭРДЭМТЭН БАГШ, ЭМЧ, СУДЛААЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны тогтоол, Ректорын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/230 тоот тушаалаар Монгол Улсын Боловсрол, Эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих их үйлсээрээ манлайлсан эрдэмтэн багш, эмч, судлаач нарт эрдмийн цол гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, эрдмийн зөвлөлийн гишүүд, захирлын зөвлөлийн гишүүд, тэнхимийн эрхлэгчид, эрдэмтэн профессор багш, эмч нар болон төгсөгчид, тэдний гэр бүл, найз нөхөд, оюутан шавь нарын төлөөлөл оролцлоо.

“ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛЫГ

1. Монгол Улсын Ардын багш, Академич, Эм Зүйн Шинжлэх Ухааны доктор, профессор Дэнсмаагийн ДҮНГЭРДОРЖ

2. Монгол улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат Эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Төв эмнэлгийн зөвлөх профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Оргойн СЭРГЭЛЭН.

“ЗОЧИН ПРОФЕССОР”ЦОЛЫГ

Филиппин Улсын Манилын их сургуулийн профессор Карменсита Дэвид Падилла

Австрали Улсын Сиднейн Их Сургуулийн Дэд профессор Кейтрин Курров

Япон Улсын Ямагучи хотын Зүүн Азийн Анагаах Ухааны Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетын профессор Такуши Сато

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улсын Хараат Хоёр эмнэлгийн ерөнхий захирал, профессор Чью И

БНХАУ-ын Тайпей Анагаах Ухааны Их Сургуулийн Шүдний сургуулийн захирал, профессор. Жонсон Шин Чун Чен

АНУ-ын Чикагогийн Иллиноисын их сургуулийн профессор Цонг Гуанг Петер Цаи

Япон Улсын Токушимагийн их сургуулийн Шүдний Био-материал болон Био-инженерийн тэнхимийн профессор Йошихито Найто

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ПРОФЕССОР” ЦОЛЫГ

1. Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, дэд профессор Юндэндоржийн ГАНТӨГС

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ДЭД ПРОФЕССОР” ЦОЛЫГ

Анагаах ухааны доктор Лхагвасүрэнгийн НАРАНБАТ (АУС-ийнГэмтэл согог судлалын тэнхим)

Анагаах ухааны доктор Цагаанхүүгийн ДЭЛГЭРМАА (АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим)

Эм зүйн ухааны доктор Дарамзавын ОТГОНСҮРЭН (ЭЗС-ийн Эмийн технологийн тэнхим)

Анагаах ухааны доктор Баяртайн МӨНХ-ЭРДЭНЭ (СС-ийн Бие бялдар судлалын тэнхим)

Сувилахуйн ухааны доктор Цогбадрахын БАСБИШ (СС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим)

Анагаах ухааны доктор Батсайханы БАТБОЛД (АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга)

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” ЦОЛЫГ

1. Нисэххүүгийн АЛГИРМАА

2. Будхүүгийн АНХБАЯР

3. Гонгорын БАЙГАЛЬМАА

4. Түмэнжаргалын БАЙГАЛЬМАА

5. Дашнямын ДАВААДУЛАМ

6. Дагвын ДОЛГОРМАА

7. Лхагважавын МӨНХТУЯА

8. Дамдинжавын НАРАНТӨГӨЛДӨР

9. Гомбожавын ОЧИРЧИМЭГ

10. Шүхэртийн ОЮУНГЭРЭЛ

11. Батсүрэнгийн ХАНДСҮРЭН

12. Батжаргалын ХИШИГСҮРЭН

13. Нарангэрэлийн ТҮВШИНБАЯР

14. Дашцэрэнгийн УЯНГА

15. Тогтохын ЦЭЦЭНГОО

нар хүртлээ. АШУҮИС-ийн “Хүндэт профессор”, “Зочин профессор”, “Профессор”, “Дэд профессор”, “Клиникийн профессор” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нийт эрдэмтэн багш нартаа цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх, эмчлэн сэргийлэх ариун үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.