АШУҮИС-ийн проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Нийгэм Халамж Эрүүл Мэндийн Их Сургуулийн /IUHW/ багш Хэл заслын тэнхимийн эрхлэгч, доктор, Профессор Хирашима Юико, Эмзүйн тэнхимийн багш, доктор, Профессор Сакай Такааки нарыг 16 оюутны хамт 2024 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч уулзан, дадлагын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж оюутан хөгжлийн хамтарсан хурал, соёл, ёс заншлын үйл ажиллагааг зохион байгуулж харилцан туршлага солилцож байна.
Мэргэжил танилцуулах илтгэлийн үеэр Монгол, Япон хоёр сургуулийн бэлтгэдэг мэргэжил болох Сувилахуй, Хөдөлмөр засал, Хөдөлгөөн засал, Эх барихуй, Хэл засал, Лабораторийн техникч, Эм зүйч гэсэн мэргэжлийн онцлог, тусламж үйлчилгээ, сургалтын тухай илтгэл хэлэлцүүллээ. Цонжин болдог, Чингис хаан музей зэрэг түүх, соёл дурсгалт газруудыг үзэж, Сувилахуйн сургуулийн Япон хэлний Цүнагари-4 клуб болон Монгол ёс заншлаа сурталчлан өвлүүлэх зорилго бүхий Номад клубын оюутнуудтай чөлөөт цагийг өнгөрүүлэн өргөн цар хүрээнд танилцах дадлагаа амжилттай хийж байна.
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд шинээр бэлтгэхээр зорьж буй Хэл засалч мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, агуулга, сургалтын технологийн талаар манай их сургуулийн багш нар Япон улсаас ирсэн мэргэжлийн багш нартай хамтран, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.