ӨВӨР МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ (ӨМАУИС) АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ

АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Био-Анагаахын Сургууль нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуультай (ӨМАУИС) хамтран “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийг спортын нөхөрсөг тэмцээн, эмнэлзүйн дадлага гэсэн шинэлэг агуулгаар 2024.05.24-2024.06.02-ны хооронд зохион байгууллаа.

“Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Био-Анагаахын сургуулийн багш, доктор Х.Цэрэнвандан, МАУОУС-ийн багш Р.Чонцолдулам нар удирдан МАУТЭ-ээс их эмч Б.Урангоо, АУС, МАУОУС, БиоАС, НЭМС-ийн нийт 16 оюутан, 4 багш, эмч хамрагдав.

Эмнэлзүйн дадлагын хугацаанд ӨМАУИС-ийн музей, сургалтын орчинтой танилцаж, уламжлалт анагаах ухаан, орчин үеийн технологи хосолсон дадлага сургалтын хичээлд хамрагдаж, Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооны Уламжлалт анагаах ухааны гэмтэл, зүү эмчилгээ, монгол эм, сувилахуйн тасаг нэгжүүдтэй танилцан уламжлалт анагаах ухааны асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээнд хамрагдсан нь нийт оюутнуудад уламжлалт анагаах ухааныг танин мэдэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Оюутнуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулж оюутан залуусын эв нэгдэл, урам зоригийг сэргээсэн үйл ажиллагаа боллоо.