АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн I, II, V курсын 5 оюутан “Оюутан солилцооны хөтөлбөр”т хамрагдлаа.
Оюутнуудыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Гистологийн тэнхмийн багш С.Оюунгэрэл удирдан Монгол-Японы эмнэлгийн эмнэл зүйн лаборатори, мэс засал, яаралтай тусламжийн тасгууд, МАУОУС, Монгол анагаах ухааны төв эмнэлэгийн уламжлалт зүү эмчилгээний тасаг, Налайх дүүргийн 4-р хорооны өрхийн эмнэлгүүдэд 2024 оны 08 дугаар сарын 02–09-ний өдрүүдэд эмнэлзүйн танилцах дадлага амжилттай хийж дуусгалаа.
Мөн япон оюутнууд Монгол орны тал нутгаар аялж, нүүдэлчин айлд зочилон уламжлалт ахуй соёлтой танилцлаа.
Ректор Б.Дамдиндорж Жичи АУИС-ийн оюутнуудыг хүлээн авч уулзаж, сурлагын өндөр амжилт хүслээ.
Хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 сард Монгол оюутнууд Жичи АУС-д зочлох юм.
Тус хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар, Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхим, Хангамж үйлчилгээний газрын хамт олонд ажлын амжилт хүсье.