АШУҮИС-ийн Хүний их эмч бэлтгэх “Анагаах ухаан” хөтөлбөр олон
улсын боловсролын стандартыг хангаж, ASIIN байгууллагаас 2029 он хүртэл хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийг сунгав. ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) нь инженерчлэл, байгалийн ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролын байгууллага, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх олон улсад тэргүүлэгч
байгууллагуудын нэг юм. Амжилттай магадлан итгэмжлүүлсэн АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, ажилтнууд, суралцагчид, төгсөгчид, удирдлага та бүгдэд талархал дэвшүүлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!