НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 06-р сарын 13-ны өдөр хуралдлаа. Хурлаар докторант А.Пүрэвгэрэл, О.Саранчулуун нар Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

АШУҮИС-ийн докторант Алтангэрэл овогтой Пүрэвгэрэлийн туурвисан “Осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын дарамт, эдийн засаг, санхүүгийн судалгаа” сэдвээр.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

НЭМУ-ы доктор, дэд профессор Ю.Гантөгс

АУ-ы доктор, профессор П.Цэдэн

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

АУ-ы доктор, профессор Л.Ганболд

АУ-ы доктор, дэд профессор Б.Ганбат

АШУҮИС-ийн докторант Отгон овогтой Саранчулууны туурвисан “Ахмад настны сэтгэлзүйн сайн сайхан байдал, нөлөөлөх зарим хүчин зүйл” сэдвээр.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АУ-ы доктор, дэд профессор М.Сугармаа

Компьютерын ухааны доктор Фабио Касати

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

АУ-ы доктор, дэд профессор Ц.Энх-Оюун

АУ-ы доктор Р.Оюунханд

Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар, эрдэм шинжилгээний удирдагч багш нарт баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!