Анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2024 оны 06 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралдаанаар БШУ-ны сайдын 2023 оны А/575 тоот тушаалаар батлагдсан Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийн дагуу эрдмийн зэрэг хамгаалсан анхны докторууд төрөн гарснаараа онцлог боллоо.
1. АУ-ны доктор Цагаанхүү овогтой Рэнцэндоржийн туурвисан “Монгол хөөмийн дуу авиа үүсэхэд оролцох эрхтнүүдийн бүтэц, үйл зүйн судалгаа” нэг сэдэвт бүтээл
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
АУ-ны доктор, дэд профессор Д.Нямдорж
АУ-ны доктор П.Ганчимэг
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
АУ-ны доктор Л.Бямбасүрэн
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:
АУ-ны доктор, профессор Г.Сүхбат
АУ-ны доктор, дэд профессор Д.Түвшинжаргал
2. АУ-ны доктор Сайнбаяр овогтой Алтанчимэгийн туурвисан “Амь тэнссэн үеийн тусламжаар нас баралтыг бууруулах асуудалд” нэг сэдэвт бүтээл
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
АУ-ны доктор, дэд профессор М.Наранпүрэв
АУ-ны доктор, профессор Г.Даваа
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
АУ-ны доктор, профессор Л.Ганболд
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:
АУ-ны доктор, профессор Д.Ичинноров
АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа
Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нартаа болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилт хүсье!