НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2024 оны 05-р сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

  1. АШУҮИС-ийн докторант Давааням овогтой Мөнх-Учралын туурвисан “Тамхинаас гаргах эмчилгээ, зан үйлийг өөрчлөх интервенцийн үр дүнгийн судалгаа” нэг сэдэвт бүтээлийн урьдчилсан хамгаалалт
    Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
    АУ-ы доктор, профессор Д.Даваалхам
    НУ-ы доктор, дэд профессор С.Хандмаа
    Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
    АУ-ы доктор, дэд профессор Т.Ганцэцэг
  2. АШУҮИС-ийн докторант Галсүрэн овогтой Жаргалсайханы туурвисан “Сайжруулсан түлшний агаарын чанарт үзүүлэх нөлөөллийг гадаад, дотоод орчинд харьцуулсан судалгаа” нэг сэдэвт бүтээлийн урьдчилсан хамгаалалт

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
АУ-ы доктор, дэд профессор Г.Энхжаргал
АУ-ы доктор, профессор Д.Даваалхам

Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэргийн урьдчилсан хамгаалалтаа амжилттай хийсэн докторантууд болон эрдэм шинжилгээний удирдагч багш нарт баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!