УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЗАСАЛЧ ХӨТӨЛБӨРИЙН ЯПОН УЛС ДАХЬ ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Япон улсын Токио Ариаке Их Сургуультай хамтран 2016 оноос хэрэгжүүлж буй Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрийн төгсөх дамжааны эмнэлзүйн дадлага амжилттай явагдлаа.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт Анагаахын Засалч хөтөлбөрийн 1-4-р дамжааны 14 оюутан, 1 төгсөгч Токио Ариаке Их Сургуульд Жүдо бариа заслын эмнэлзүйн дадлага, эмгэг физиологи, жүдо спорт, жүдо бариа
заслын судалгааны арга зүй хичээлүүдийг судлан OSCE шалгалтаа амжилттай өглөө.
3 дахь эмнэлзүйн дадлагыг амжилттай дүүргэсэн оюутнуудад Токио Ариаке сургуулийн захирал Хаяаши Хироши захирал батламжийг гардууллаа.
Оюутан, багш солилцооны хамтын үйл ажиллагааны хүрээнд Токио Ариаке Их Сургуулийн оюутан багш нар АШУҮИС дээр 2024 оны 9 сард олон улсын 4 дүгээр симпозиумыг хамтран зохион байгуулахаар боллоо.