АШУҮИС-Д ЯПОН УЛСЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН КАЦҮМИ ИМАЙ ЗОЧИН ПРОФЕССОРООР АЖИЛЛАЖ БАЙНА

Японы Шизуока Эпилепсийн үндэсний төвийн эпилепси судлаач, Профессор Кацуми Имай 2026 оны 6-р сараас 2027 оны 6-р сар хүртэл 1 жилийн хугацаатай АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Мэдрэл-Мэдрэлийн мэс заслын тасаг, Эпилепсийн төвд Зочин Профессороор уригдан, ажиллаж байна. Профессор Кацуми Имай нь хүүхэд, насанд хүрэгчдийн эпилепси судлал, эпилепсийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр дагнан мэргэшсэн, эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны өндөр мэдлэг, ур чадвар, арвин бүтээл, туршлагатай Япон төдийгүй Азийн бусад орны олон эмч, мэргэжилтэнг бэлтгэж сургасан нэр хүндтэй эмч, багш, судлаач юм. Профессор Кацуми Имай АШУҮИС-д зочин профессороор ажиллах хугацаандаа залуу багш, эмч, судлаач, резидент эмч, оюутан залууст ажлын байрны шавилан болон танхим, цахим хэлбэрийн сургалтаар өөрийн мэдлэг, ур чадвараа зааж, сургаж, туршлагаа хуваалцахаас гадна МЯЭ-ийн эпилепсийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран иргэд, үйлчлүүлэгч нарт олон улсын жишиг бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.