БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НЯМ-ОЧИР АШУҮИС-ИЙН ЗҮҮН ХОТХОНД АЖИЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 2026 оны 03 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний гүйцэтгэлийн явц, АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийг түшиглэн байгуулах Уламжлалт анагаах ухааны хөтөлбөртэй туршилтын дунд анги нээх бэлтгэл ажлын явц, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Зүүн хотхон дахь эрдэм шинжилгээ, эмнэлзүйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр АШУҮИС-ийн Зүүн хотхонд Оюутны III байр, “Мэргэд” цэцэрлэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан, Монгол анагаах ухааны олон улсын сургууль (МАУОУС), Монгол анагаах ухааны төв эмнэлэг (МАУТЭ), Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв, Монгол-Япон эмнэлэг зэрэгтэй танилцаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.