ЗОЧИН ПРОФЕССОРЫН НЭЭЛТТЭЙ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Зүүн Финландын их сургуулийн хамтын ажиллагаа, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн бодлогын тэнхимээс “Эрүүл мэндийн системийн үр ашгийг сайжруулах нь: Эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээний аргууд” сэдэвт нээлттэй лекцийг зохион байгууллаа. Лекцийг Зүүн Финландын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор, Япон Улсын Хирошимагийн их сургуулийн зочин профессор, доктор Д.Жавхланбаяр удирдан явуулав.

Энэхүү сургалт нь эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг түгээж, оюутан, судлаачдад урам зориг өгөх, үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой байв.

Лекцэд ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХТ, анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачид, оюутнууд оролцов.