АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, ЯПОН УЛСЫН ГҮНМА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ОЮУТАН СОЛИЛЦОО 2026 ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Япон улсын Гүнма Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийг 2026 оны 05-р сарын 29-өөс 6 сарын 07-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж дуусав. Солилцооны хөтөлбөрт Хөдөлгөөн заслын 3-р дамжааны оюутнууд хамрагдлаа. Дадлагыг Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлгөөн заслын ахлах багш Г.Намуун удирдан зохион байгууллаа.

Дадлагын хугацаанд оюутнууд Япон улсын Гүнма мужийн Гүнма Их Сургуулийн эмнэлэг, сэргээн засахын тасаг, “Асакура” спортын гэмтлийн эмнэлэг, “Жобу”амьсгал, зүрх судас, дотрын эмнэлэг, “Фуреай” ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын цогцолборын бүтэц, үйл ажиллагаа, онцлогтой танилцлаа. Түүнчлэн тус эмнэлгийн хөдөлгөөн засалч нарыг дагалдан харвалт, нугасны гэмтэл, хавдар, тулгуур эрхтэн тогтолцооны гэмтлийн мэс заслын дараах, амьсгал зүрх судасны эмгэгтэй хүмүүсийн сэргээн засахын тусламж үйлчилгээний үнэлгээ, эмчилгээн дээр хамтран ажиллаж, дадлага хуримтлууллаа.