“НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Токушимагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Ясухико Кавамурад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “Найрамдал” медалийг гардууллаа.

Гадаадын иргэдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх АУ-ны профессор Н.Хүрэлбаатар, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор, профессор Н. Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан нар гардуулан өглөө.

Энэхүү шагнал нь Монгол Улс, Япон Улсын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн идэвхтэй хамтын ажиллагааг нь өндрөөр үнэлсний илэрхийлэл юм.