АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Олон улсын цахим сургалтын төвийн “Анагаах ухаан бакалавр – магистрын нэгдмэл агуулгатай хөтөлбөр”-т 2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны сургуулийн төгсөх дамжааны нийт 47 суралцагсад элсэн суралцсан билээ. Нэгдмэл агуулгатай магистрын хөтөлбөрөөр суралцагч нарын Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалах жинхэнэ хамгаалалтыг 2 дахь жилдээ 2026 оны 05-р сарын 12-ноос 2026 оны 05-р сарын 14-ний өдрүүдэд Салбар дундын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 100 хувийн амжилттайгаар зохион байгууллаа. Нийт төгсөгч нартаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэн ерөөе.



