Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Илүү их уншъя” уриатай 39 дэх удаагийн Номын баяр 2026 оны 05 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн номын баярыг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв номын сан хариуцан зохион байгуулж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш судлаачдын эрхлэн хэвлүүлсэн шинэ ном сурах бичгийг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдан борлууллаа.
Номын баярт АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Зүрх судлалын тэнхимийн багш Анагаах ухааны доктор Ц.Сумъяа хамтран оролцож “Зүрхний цахилгаан бичлэг” номын нээлтээ хийлээ.
Мөн анагаах ухааны мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн, худалдааг эмч мэргэжлээр сурах хүсэлтэй сурагчид, эцэг эхчүүд өргөнөөр сонирхож, худалдан авалт хийсэн.
Энэхүү арга хэмжээ нь АШУҮИС-ийн оюутан, төгсөгчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шинээр хэвлэгдсэн анагаах ухааны мэргэжлийн ном, сурах бичигтэй танилцах, хямдралтай үнээр худалдан авах, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх сайхан боломжийг бүрдүүлсэн.


















